ХКН-ын ТХ-ны саяхны бүгд хурлаас тавьсан тэтгэвэрт гарах нас уртасгах зорилт шинжээчдийн дотор ширүүн санал шүүмжлэл өрнүүлсэн тухай өнөөдөр эдийн засгийн бүлгийнхний хэвлэл «Зинзи цанькао бао» сонин мэдээллээ.

Ийм тэтгэврийн шинэтгэл ажлаар хангах асуудлыг эрс хурцатгаж мэдэхийг сонинд тэмдэглэжээ. Нэг талаас энэ асуудал хүн ам хөгшрөх, наслалт уртсах, эрүүл мэндийн байдал сайжрах болон тэтгэвэр төлөх хөрөнгө дутагдахтай холбогдон тулгарсан юм.

Нөгөө талаас энэ нь хижээл насны хүмүүс өнөөгийн албан тушаалаа цаашид хашиж, залуучуудын эзлэх «орон тоог зальгах» уршигтай болж мэднэ. Хятадад жил дутам 24 сая орчим хүн ажилгүй байна.

Түүнчлэн 10 сая хүнд ажил олгох боломж хязгаарлагдсан гэж мэргэжилтнүүд тэмдэглэв. Хятадад жил дутам 6-7 сая хүн тэтгэвэрт гарч байна. Тэтгэвэрт гарах нас уртасгвал тэд төчнөөн ажлын орон тоог ажил эрэх хүмүүсээс «булаан авах» юм.