АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд дайны үед алдаа гаргаснаа хүлээх захидал афганистаны ард түмэнд хэзээ ч явуулаагүй, явуулах ч үгүй гэж өчигдөр Барак Обамагийн үндэсний аюулгүй байдлын асуудлыг эрхэлсэн туслах Сюзан Райс америкийн Си-эн-эн телевизийн компанийн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Обама ийм захидал бичихийг зөвшөөрсэн хийгээд түүнийг Вашингтон Кабулын хоорондын аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн эх бичигтэй хамт нийтлэх тухай үүний өмнө ХМХ-үүд уламжлан мэдээлсэн байна.Харин Вашингтон Кабул хоёр хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг бүрэн төгс боловсруулж бэлтгээгүйг АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.

Хамтын ажиллагааны тухай хэлэлцээр 2014 оноос хойш америкийн цэргийг Афганистанд цаашид байлгах эрх зүйн үндэс суурь, үйл ажиллагаа явуулах болзол, орон нутгийн аюулгүй байдлын хүчний бэлтгэл, хангамжийг тодорхойлох юм. 2014 оны сүүлээр АНУ ба НАТО-гийн байлдааны гол анги нэгтгэлийг Афганистанаас гаргахаар төлөвлөжээ.