Токиогийн «Биг сайт» үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр японы бүх гол авто машин үйлдвэрлэгчдийн өөрсдийн сүүлийн шинэ бүтээгдэхүүнээ үзүүлэх «Токио мотор шоу 2013» нэртэй 43 дахь удаагийн алдартай авто салон нээгдэж байна.

Эхний 3 хоног салон «зөвхөн хэвлэлийнхэнд», харин өргөн олонд зөвхөн 11-р сарын 23-ны бямба гаригт үүд хаалгаа нээх юм. Энэ удаагийн мотор-шоунд шууд 32 японы болон гадаадын авто концернууд оролцож байна.

Салонд хамгийн том хэмжээний үзүүлэнгүүдийг Японы гол автомашины үлэмж үйлдвэрлэгч Тoyota Motor Corp. бэлтгэж байгаа бөгөөд Lexus RC загварын спорт хувилбар болон Prius-ийн алдарт гибридийг танилцуулах юм.

Өөр нэг японы автоконцерн NissanMotor Co. Супер машин GT-R NISMO болон сайжруулсан Blade Glider зэргийг танилцуулах болно. Токиогийн авто салоныг үзэж сонирхогчид мөн ирээдүйд хотын гудамжинд ердийн үзэгдэл болохуйц хэмээн боловсруулагчдынх нь үзэж байгаа ер бусын хөдөлгөөний хэрэгслийг үзэж болно.

Токио мотор-шоу 2013, бараг хагас зуун жилийн туршид 2 жилд нэг удаа зохион явагддаг билээ. Анхны ийм салон японы нийслэлд 1954 онд болсон байна.