Сочигийн Олимпийн наадмын өдрүүдэд олимпийн тосгоны нутаг дэвсгэрт христ, буддизм, иудаизм, лал, индуизм зэрэг шашны үндсэн урсгалуудыг төлөөлсөн шашны төвүүдийг зохион байгуулах юм. Оросын уламжлалт Буддын Сангх буддын танхимын ажлыг зохион байгуулж байна. Буриадын лам, сайн дурын буддистууд буддизмыг шүтэн бишрэгчдийн мөргөл айлтгал хийхэд зориулан бясалгал хийх заалуудыг бий болгох юм.