Их Алтай бүс нутгийн археологийн дурсгалууд нь Алтайн их сургуулийн эрдэмтдийн хэвлүүлэхээр бэлтгэж байгаа сэдэвчилсэн атласт тусгалаа олно. Энэ тус сургуулийн ректор Сергей Земляков уламжлав. Түүний яриагаар, ирээдүйн атласны зохиогчид Их Алтай нутагладаг Монгол, Хятад, Алтайн БНУ-аар очих аж.

“Их Алтайн археологийн атласт бүс нутгийн археологийн түүхэн дурсгалууд болон түүх, археолог, палеонтологийн салбарт Их Алтайг нэгтгэдэг бүхий л зүйлийг багтаах болно “гэж Земляков ярьлаа.

Уулын Алтайн хамгийн нэртэй олдвор 1990 оны эхэн үед олдсон. “Алтайн гүнжийн”занданшуулсан шарилийг 1993 онд новосибирскийн эрдэмтэд анх нээсэн. Энэ шарил Укокийн хавтгайн шарилуудаас олдсон бөгөөд манай эриний V-VIII зуун хүртэл үеийнх юм.

2006 онд орос-монгол-германы экспедиц монгол Алтайгаас 2,5 мянган жилийн өмнөх скифийн дайчны хосгүй шарил олдосон. Булш нь Алтайн БНУ-д харъяалагдах Укокийн хавтгайд байсан.

Занданшуулсан шарилаас гадна Алтайгаас олон сонирхолтой зүйлүүд олдсон. Эрдэмтэд Укокийн өндөрлөгийн орчмын дийлэнх олдворуудыг эртний барилгачид ямар нэгэн тодорхой орон зайн зүй тогтнол захирагдан байгуулж байсан гэдгийг тогтоожээ. Эрдэмтэд Укокийн хавтгайд ийм олдворууд хэдэн мянгаараараа тоологдоно гэж таамаглаж байсан.