Төрийн думын аж үйлдвэрийн хороо Казаний онгоцны асуудлын дараа оросын зах зээлийн хуучин онгоцнуудыг гадаадаас оруулахыг хязгаарлаж магадгүй. Энэ тухай хорооны тэргүүн дэд Владимир Гутенев оросын “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Бид үүнтэй зэрэгцэн эх орны онгоцнуудыг ашигладаг нисэх компаниудыг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна “гэж оросын депутат хэлжээ.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн ням гаригийн үдэш Казаньд осолдож, 50 хүн амь эрсэдсэн “Татарстаны” нисэх компаний “Боинг-737”онгоцны ослын анхны дүгнэлтүүдийг Улс түмний хоорондын нисэх хүчний хороо гаргаад буй юм. Уг хэргийг мөрдөж байгаа мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, онгоц газарт унасан шалтгаан нисэгчийн алдаанаас болсон тухай “Известия”-д мөрдөх ажилд ойр эх сурвалж мэдэгджээ.

“Эдгээр урьдчилсан мэдээнүүдээс үзвэл, онгоцны параметрийг заах хар хайрцагны бичлэгээс уг онгоц хамраараа газар хатгаж унасан болон үүний дараах дэлбэрэлт нь онцгой тохиолдолд нисэгчийн явуулсан буруутай үйл ажиллагаанаас болсон гэж агентлаг цохон тэмдэглжээ.

Улс түмний нисэх хүчний хорооны дэд тэргүүн Олег Ермолов “Россия-24” телевизэд өгсөн ярилцлагадаа, шаардлагатай бүх экспертизийн дүнгүүдийг  хүлээхийг уриалсан.