ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Иран руу дайрах төлөвлөгөөг сэрэмжлүүлж байна. Түүний үзэж байгаагаар, энэ нь хүчтэй аюул занал учруулж мэднэ. “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа Лавров, одоо үед олон улсын асуудалд ”хүчирхийллийн аюул заналыг аль болохоор багасгах нь “чухал байгаа бөгөөд үүний зэрэгцээ энэхүү хүчний эх үүсвэрийг тодорхойлох ёстой.

Түүнээс гадна Лавров олон улсын хэргүүдээс хүчний хүчин зүйлүүдийг тусгаарлах шаардлагатай байгаа тухай онцлон тэмдэглэв. Энэ нь“их гүрнүүд экстремистүүдтэй адил бус байж, НҮБ-ын дүрмээр хүчирхийллийг ашиглахыг хориглосон хязгаарлалтуудыг хүндэтгэж байх үүднээс шаардлагатай юм”.

Түүний яриагаар, “энэ нь яг одоо ялангуяа, Сирийг бөмбөгдөхийг хүсэн, тайвширч чадахгүй байгаа хүмүүст нэн чухал” байна. Цаашилбал, Иран руу дайрах нь хүчтэй заналхийлэл болж байна”.