Иракийн байдал америкийн цэргийн ажиллагаа эхлэхийн өмнөх үеэс дордсон, тэгвэл Афганистаны байдал үүнтэй адил байх болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.

Түүний яриагаар, америкийн цэргүүд Иракийг “цэргийн ажиллагааны өмнөх үеийнхээс муу байдалд үлдээсэн “ . “Одоо тэнд зөвхөн хар тамхи гэхэд л 10-15 дахин илүү болоод байна”гэж Лавров цохон тэмдэглэв.

Америкийн цэргийнхний сүүлчийн цуваа Иракаас 2011 оны 12-р сарын 18-нд гарсан. Өнөөдөр Афганистанд 100 мянган америк цэрэг үлдээд байна. Олон улсын эвслийн цэргийн үндсэн хэсгийг 2014 оны сүүлээр гаргахаар төлөвлөж буй юм.