Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа бүх улс орнуудын өмнө нээлттэй байх бөгөөд хэнд ч заналхийлэхгүй. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр болсон Орос-Беларусын ГХЯ-нуудын коллегийн хамтарсан хуралдаан дээр мэдэгдэв.

Түүний яриагаар, интеграцын үйл ажиллагаа нь цаашид Евразийн болон Евроатлантын орон зайд түншүүдтэй харилцахын тал дээр Орос, Беларусc, Казахстанд дээд зэргийн нөхцлүүдийг бүрдүүлэхэд чиглэгдсэн. “Бид Атлантаас Номхон далай хүртэл эдийн засаг, хүмүүнлэгийн нэгдсэн орон зай байгаасай гэж хүсч байна” гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн мэдэгдэв.

“Цаашид Гаалийн холбоо болон Эдийн засгийн нэгдсэн орон зайны хүрээнд явагдах үр ашигтай ажиллагаа нь манай орнуудад өрсөлдөх чадвартай хамтын ажиллагааг Лиссабоноос Владивосток хүртэл хөгжүүлэхэд таатай орчныг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж оросын сайд мэдэгдэв.