Бейрутэд хоёр удаа дараалан гарсан халдлагын улмаас ойролцоо орших Ираны элчин сайдын яамны соёлын атташе алагджээ. Энэ тухай мягмар гаригт Рейтер ливаны эрх баригчдын төлөөлөгчийг иш татан уламжлав.

Сүүлийн үеийн мэдээгээр, эл халдлагад 20 гаруй хүн амь эрсдэж, 150 орчим хүн шархаджээ. Өнөөдөр Ливаны нийслэл Бейрутын өмнөд хэсэгт Ираны элчин сайдын яамны дэргэд хоёр дэлбэрэлт гарсан.

РИА Новости агентлагт гэрчүүд мэдэгдэхдээ, гудамжинд хэд хэдэн минутын зайтай дэлбэрэлт гарсан бөгөөд, хоёр дахь нь эхнийхээс илүү хүчтэй байсан гэжээ. Тэдний яриагаар, минжүүлсэн автомашинуудыг дэлбэлжээ.

Дэлбэрэлтийн улмаас долоон байшин эвдэрч сүйдсэн. Өмнө нь Ливаны аюулгүй байдлын албаны нэгэн эх сурвалж уламжлахдаа, дэлбэрэлт нь дор хаяж хоёр пуужингаас үүдэлтэй байж мэднэ. Тэдгээрийн нэг нь Ираны элчин сайдын яамны байранд тусчээ.