Казаньд осолдсон “Боинг-737” онгоцны хар хайрцаг яриа мэдээлллийн тээгчгүй байна. Энэ тухай ИТАР-ТАСС агентлагт өнөөдөр Улс хоорондын нисэх хүчний хорооноос уламжилжээ. Албан ёсны төлөөлөгч Олег Ермоловын мэдэгдэж байгаагаар, хар хайрцагны параметрт мэдээлэл байна.

Одоо тус байгууллагын мэргэжилтнүүд үүн дээр ажиллаж байна. Татарстаны нисэх компаний “Боинг -737” онгоц ням гаригт 11-р сарын 17-нд Казаний онгоцны буудалд буух үедээ сүйрсэн. Уг осолд 44 зорчигч болон багийн 6 хүн амь эрсэдсэн. Мөрдөх ажиллагааны явцад халдлагыг үгүйсгэсэн.

Ослын газар олдосон хар хайрцагнууд нилээд эвдэрч гэмтсэн. Онгоцонд ийм хоёр хайрцаг байдаг бөгөөд нэгд нь ярианууд бичигддэг бол, нөгөө нь мэдээллийн параметруудыг бичдэг байна.