Битлзийг шүтэгчдийн шинэ давалгаан Японд гэнэт гарч ирлээ. Ливерпулийн дөрвөлийн дуунууд автомашин, телевиз, радио ер нь хаа сайгүй сонсогдох юм. “Битлз”-ийн дууны цомог нэг долоо хоногийн худалдаагаар сүүлийн 36 жилийн түүхэнд анх удаагаа Бүх үндэстний хит-парадын гурав дугаар байранд оржээ.

Уг цомог 1960-аад оны эхний хагаст британий Би-би-си радио нэвтрүүлгийн корпорац дээр хамтлагийн бичүүлсэн тоглолтуудаас бүрджээ. Хоёр компакт-дискээс бүрдсэн түүвэрт урьд өмнө нийтэд гаргаагүй студийн 23 бичлэг орсон байна.

Түүнээс гадна цомогт “Битлз“-ийн гишүүдийн дурсамж болон Би-би-си корпорацын ажилтнуудын ярилцлагууд оржээ. Долоо хоногийн хугацаанд Японд энэхүү түврийн 26 мянган хуулбар худалдагджээ.Энэ нь “Битлз”-ийг ялангуяа, залуучуудын дунд дэлгэрэх нийтлэг шинэ давалгааг өдөөжээ.