«Женева-2» бага хурлын бэлтгэлийг хэлэлцэхээр Москвад хүрэлцэн ирсэн Сирийн засгийн газрын төлөөлөгчид улс оронд нь гарсан мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад чиглэгдсэн ОУ-ын хүчин чармайлтыг өндөр үнэлэв.

Өчигдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, Геннадий Гатилов нар Сирийн ГХ-ийн дэд сайд Фейсал Микдад, ерөнхийлөгчийн зөвлөх Бусейн Шаабан нар тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчидтэй улс төрийн ээлжит зөвлөлдөөн Москвад хийлээ.

Дамаск ямар ч болзол урьдчилан тавилгүй «Женева-2» бага хуралд орлцоход бэлэн байгаагаа удаа дараалан батласанд оросын тал сэтгэл ханамжтай байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Түүнээс гадна Сирийн эрх баригчид хүн амд нь туслах олон улсын хүмүүнлэгийн агентлагууд ба төрийн бус байгууллагуудтай харилцан ажиллагааг боловсронгуй болгоход бэлэн байгааг ОУ сайшаан дэмжиж байна.