50 мянга орчим хүн Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн нийслэл Харбин хотын удирдлагад туслаж, цас цэвэрлэж байна. Сүүлийн хагас зуун жилд хамгийн их цас хотод гурван өдөр дараалан орсоор байна. Цагдаагийн болон түймрийн аюулаас хамгаалах байгууллагуудын ажилтнууд ба орон нутгийн оршин суугчдыг мөс, цас цэвэрлэхэд дайчлав. Хотын хүүхдийн бүх цэцэрлэг, сургуулийг хаажээ.

Өнгөрсөн ням гаригт хятадын зүүн-хойд Дунбэй цасан шуурганд нэрвэгдэв. Ойрын нэг хоног Хэйлунзян мужийн зүүн хэсэгт цасан шуурга үргэлжлэнэ гэж цаг уур судлаачид үзэж байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр цаг уурын зохисгүй байдлаас болж Хэйлунзян, Зилинь мужуудад замын осолд дөрвөн хүн амь насаа алдаж бас долоо нь шархдаж бэртэв. Харбины нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа тасалдав. Олонхи хурданы замыг хаажээ.