Индонези Улс бүс нутаг дахь гол холбоотон Австралитай хамтын ажиллагааг бүрэн хянаж үзнэ гэж Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Йодхойоно мэдэгдэв. Австралийн тусгай албад Йодхойоно болон индонезийн бусад удирдагчийн утасны яриануудыг сэм чангнаж байна гэсэн мэдээлэл тархсны дараа ийнхүү мэдэгджээ.

Жакарт үүний хариуд элчин сайдаа зөвлөлдөхөөр Австралиас дуудаж буцаав. Түүнээс гадна Индонезийн Ерөнхийлөгч австралийн электрон тагнан турших ажиллагааг мөрдөх даалгавар улс орныхоо тусгай албадад өгчээ.

Утсаар хийсэн ярианууды нь сэм чангнахыг австралийн тусгай албад оролдсон тухай мэдээлэл Индонезийн Ерөнхийлөгч Сусило Банбанг Йодхойоногийн сэтгэлийг түгшүүлсэнд харамсаж байна гэж Австралийн Ерөнхий сайд Тони Эббот мэдэгджээ. Австралитай хоёр талын хамтын ажиллагааг хянаж үзнэ гэж Йодхойоно мэдэгдсний дараагаар Эббот дээрх мэдэгдэл хийлээ.