Аадар борооноос болж Вьетнамын төв нутаг усанд авахуулсаны улмаас 41 хүн эндэж, бас 74 нь бэртэв. Гай гамшигт нэрвэгдсэн 80 мянга гаруй оршин суугч арга буюу гэр орноо орхиж явсан байна. Үер нийт 400 мянга орчим барилга байшинг эвдэв. Ялангуяа Куангнгай мужийн байдал түгшүүртэй байна. Эндхийн бараг 65 мянган оршин суугч гэр орноо орхиж, түр байранд байрлав. Дурсгалууд нь ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн цэст багтсан Хюэ хот үерт нэрвэгдэж, бусдаас илүү их хохирол хүлээв. Хотын зарим хороолол усанд живсэн байна.