Олон улсын зургаан зууч этгээд Ирантэй хийж байгаа хэлэлцээн дээр ураныг энхийн зорилгоор баяжуулах Тегераны эрхийг хүлээн зөвшөөрвөл талууд ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Независимая газета» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

МАГАТЭ-тай харилцах талаар гарсан бүх асуудлыг шийдвэрлэж, ираны цөмийн хөтөлбөрийг тус агентлангийн хатуу хяналтад байлгах нөхцөлд ураныг энхийн зорилгоор баяжуулахыг оролцуулан цөмийн энергиэ энхийн зорилгоор хөгжүүлэх Иран улсын эрхийг хулээн зөвшөөрөхийг ОУ олон жилийн турш уриалж ирсэн гэж сайд тэмдэглэн хэллээ.

Иран улс Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай Гэрээнд нэгдсэн улсуудтай адил эрх эдлэхгүй бол энэ үйл явц хориг арга хэмжээний шахалтаар Ираныг бууж өгөхөд албадах эсвэл дэглэмийг солих зорилготой гэж Тегеран сэжиглсээр байх болно гэж Сергей Лавров үзэж байна.

Ираны цөмийн асуудлыг хоригоор шийдвэрлэж болохгүй гэж тэрээр тэмдэглэв. ОУ-ын ГХ-ийн сайдын хэлснээр олон улсын зургаан зуучийн Ирантэй хийж байгаа хэлэлцээ дампуурвал зовнихгүй хэд хэдэн этгээд байгаа. 11-р сарын 20-нд Женевэд хийх ээлжит уулзалтаар түрүүчийн уулзалт дээр авч үзсэн тодорхой баримт бичгүүдийг цаашид хэлэлцэх тухай Сергей Лавров мэдээлэв.