Америкийн «Пэтриот» цогцолборын хоёр батарейг Туркад бас нэг жилээр үлдээнэ гэж АНУ-ын БХЯ-ны тэргүүн Чарльз Хейгел мэдэгдсэн тухай Пентагоны төлөөлөгч Карл Вуг мэдээллээ. Түүний хэлснээр Вашингтонд Хейгл Туркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглутай уулзаж, энэ тухай мэдээлсэн байна. НАТО-гийн гишүүн хэд хэдэн орон иргэний дайн хийж байгаа Сири улсын пуужингийн хожмын цохилтоос туркийн нутаг дэвсгэрийг хамгаалахаар «Пэтриот» цогцолборын хэдэн батарейг энд байрлуулсан билээ.