Еврейн улсын аюулгүй байдлыг хохироон Ирантай цөмийн асуудлаар хэлэлцээр байгуулахыг олон улсын зургаан зууч этгээд оролдож байна гэсэн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдлийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хатуу няцаав.

Өчигдөр америкийн дипломат ажилтан Туркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглутай уулзахдаа энэ тухай мэдэгдлээ. Дэлхийн хамтын нийгэмлэгийн ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Тегерантэй хэлэлцээр байгуулахад чиглэсэн хүчин чармайлт аюулыг намжааж, бүс нутгийн байдлыг нэлэнхуйд нь зохицуулахад тус дөхөм үзүүлнэ гэж ИТАР-ТАСС агентлаг Керрийн хэлснээс иш татан мэдээлжээ.

Керри палестины санал зөрөлдөөн ба ираны цөмийн асуудлыг зохицуулах сэдвээр Нетаньяхутэй хэлэлцээ хийхээр ойрын хоёр долоо хоногт Израильд ахин айлчлах бодолтой байна. Турк улс зургаан зууч этгээдийн Ирантэй хийж байгаа хэлэлцээнд АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байна гэж Давутоглу Керрид батлан илэрхийлэв. Тохиролцоо «бусад бүх асуудалд таатай нөлөөлж мэдэх бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаах сайн сайхан мэдээ болно» гэж Давутоглу тэмдэглэн хэллээ.