Албани үйл явцад оролцохоос татгалзснаас хойш дэлхийн хамтын нийгэмлэг сирийн химийн зэвсгийг хилийн чанадад устгах янз бүрийн хувилбарыг авч үзэж байна. Энэ асуудлыг бусад улстай хэлэлцэж, өөр хувилбарыг боловсруулж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Независимая газета» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдлээ.

Эдгээр хувилбарыг дөнгөж авч үзэж эхэлсэн учир Сергей Лавров тэдгээрийг тодруулж ярихаас татгалзав. Урьд өмнө АНУ сирийн химийн зэвсгийг хүлээн авч устгах санал Албанид тавьсан билээ. Гэвч Албани улсын эрх баригчид энэ саналыг дэмжихээс татгалзсан тухай 11-р сарын 15-нд мэдээллээ.

Тухайн үед ОУ химийн зэвсэг хадгалахыг хариуцаж байгаа сирийн байгууллагуудтай холбоо барихад нь АНУ-д тусласныг Сергей Лавров тэмдэглэв. ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Владимир Путин нар 2012 оны 6-р сард Мексикэд G20-ийн дээд хэмжээний уулзалт дээр сирийн химийн зэвсгийг хадгалах асуудлыг анх удаа хөндсэн билээ.