Казаньд унасан онгоцны ярианы хоёрдахь хар хайрцаг өмнөхийн адил хүчтэй гэмтжээ. Энэ тухай Олон улсын нисэхийн хорооноос даваа гаригт уламжлав. Өмнө тус байгууллагын тэргүүн Татьяна Анодина Казаньд болсон засгийн газрын хуралдаан дээр онгоцны хоёр хар хайрцаг ослын газраас олдсон тухай мэдэгдсэн. ОБЯ-ны хохирлыг арилгах шуурхай албаны эх сурвалж “Интерфакс-“д уламжлахдаа, “хайрцагнуудын байдал муу байгаа “гэж хэлсэн. Шинжээчид тэдгээрийн гэмтлүүдийг үл харгалзан “хар хайрцагнуудыг” унших ажилдаа орно. Ням гаригийн орой Татарстаны нисэх компаний “Boeing- 737 “онгоц Казаний олон улсын онгоцны буудалд буух үедээ осолдож, 50 хүн амь эрсэдсэн. Онгоцонд байсан хүмүүсээс нэг ч хүн амьд гарч чадаагүй.