Бараг 16,5 мянган хятадын янз бүрийн түвшний албан тушаалтнууд арвич хямгач, даруу төлөв байх ёстой намын шаардлагыг үл тоосныхоо төлөө хариуцлагад татагджээ гэж өнөөдөр орон нутгийн ХМХ-ууд мэдээлсэн байна. Мэдээллээс үзвэл, 2012 оны 12-р сард ХКН-ын ТХ-ны дэлгэрүүлсэн улсын хөрөнгийг хэмжээ хязгаартай зарцуулах заалтыг сахин биелүүлээгүй хэмээн 16699 янз бүрийн шатны удирдлагууд шийтгэл хүлээжээ. Тухайлбал, нам төрийн удирдлагууд албан тушаалтнуудаас засаг захиргааны тансаг барилга барих, дайллага цайллага зохион явуулахаа цөөлөх, улсын хөрөнгөөр гадаадад явах, албаны авто машиныг хувийн хэрэглээнд ашиглах зэргээ болихыг шаардсан билээ. Хятадын ажиглагчид энэ алхмуудыг улс оронд авилгалтай тэмцэх шинэ эргүүлэг гэж үзэж байгаа юм.