Афганистаны өмнөд хэсгийн Кандагар мужид хэдэн өдрийн өмнө полицын зургаан хүний толгойгүй цогцсыг олжээ. Энэ тухай даваа гаригт Афганистаны өөр нэгэн муж болох Забулийн захирагч Афганистаны полицэд мэдэгджээ. Өмнө нь гэрээт ажилчдын тухай яригдаж байжээ. Афганистаны түшмэдийн яриагаар, эл будлиан хохирогчид иргэний хувцастай байсны улмаас гарчээ. Афганы полиц, болон Забуль мужийн цагдаа нарын баримтаар, тэд нарыг хэдэн өдрийн өмнө Кандагар муж руу аваачаад, дараа нь толгойгий нь тасджээ.