Даваа гаригийн өглөө Каирын өмнө хэсэгт галт тэрэг микроавтобустай мөргөлджээ. 22 хүн хохирол амсжээ. Энэ тухай египтийн эрүүл мэндийн яамны төлөөлөгчид уламжлав. Тэрээр орон нутгийн телевизийн сувагт ослын улмаас 15 хүн янз бүрийн зэргийн гэмтэл авсан тухай уламжлав. Төмөр замын байгууллагын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, урьдчилсан мөрдөн байцаалтын дүгэнлтээр, хориглосон дохио асаалттай байхад жолооч нар төмөр замын гармаар гарч байжээ. Одоогоор өөр зүйлүүдийг мэдээлээгүй байна.