Орос улсын Казаний онгоцны буудалд осолдсон “Боинг 737” онгоцыг сүйрэлд хүргэсэн байж мэдэх техникийн хэд хэдэн зөрчлүүдийг шинжээчид судлан үзэж байна. Энэ тухай “Интерфакс” агентлаг даваа гаригт ОБ-ын хохирлыг арилгах шуурхай штабын эх сурвалжийг иш татан уламжлав. Шинжээчдийн үзэж байгаагаар, онгоцны далавчинд эвдрэл гарсан байж мэдэх бөгөөд, буулт хийхээр хоер дахь удаагаа талбайд орж ирэхэд зүтгүүр хүрэлцээгүй байсныг үгүйсгэхгүй. Оросын нэртэй туршигч-нисэгч Магомед Толбоев үзэхдээ, Казаний онгоцны ослын шалтгааныг “хар хайрцгуудыг” уншихад болон нисэгчдийн ярианаас тогтоож болно. Даваа гаригт шинжээчид ослын газар ирж, онгоцны хэсгүүдэд үзлэг хийх болон “хар хайрцгуудыг” эрж хайх ажлуудыг сэргээгээд байна.