1950-1953 оны Солонгосын дайны үеэр хулгайлагдсан Өмнөд солонгосын хүмүүсийн гэр бүлийн гишүүд Гаагийн Олон улсын шүүхэд Умард солонгосын удирдагч Ким Чен Ыныг өгөх нэхэмжлэл гаргана. Гэрчүүд умардын одоогийн удирдагчдийг, тэдний төрөл төрөгсдийг хууль бусаар барьсан болон тухайн тохиолдолд байдлыг зохицуулахын тулд ямарч арга хэмжээ авахгүй байна гэж буруутгаж буй юм.Энэ тухай даваа гаригт Солонгосын хойгийн дайны үеэр хулгайлагдсан хүмүүсийн гэр бүлүүдийн холбооны мэдэгдэлд дурджээ. Ким Чен Ынээс гадна нэхэмжлэлд Умардын Ардын зэвсэгт хүчний сайд Чан Чон Нам, Улсыг аюулаас хамгаалах яамны сайд Ким Вон Хон болон Олон нийтийн аюулгүй байдлын сайд Чой Бо Иля нар байх юм.

Энэ бол энгийн номхон хүмүүсийг хулгайлсан хэрэгт буруутган умардын удирдагч болон тус улсын дээд удирдлагыг шүүхэд өгөх гэсэн анхны оролдлого гэж Ренхап агентлаг уламжлав.