Сирийн засгийн газрын төлөөлөгчид даваа гаригт Москвад “Женев-2”бага хурлын бэлтгэл ажил болон сирийн химийн зэвсгийг устгахтай холбоотой асуудлуудаар яриа хэлэлцээ явуулна. Сирийн ГХЯ-ны дэд сайд Фейсал Мекдад болон ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Бусейн Шаабан нарыг Орос улсын өндөр албан тушаалын дипломатууд хүлээн авч уулзах юм.Тухайлбал, Орос улсын ерөнхийлөгчийн Ойрхи-Дорнодын асуудлын тусгай төлөөлөгч, ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов.

Албан ёсны Дамаск аливаа урьдчилсан нөхцөлгүйгээр Женевын яриа хэлэлцээрт оролцохоо мэдэгдсэн. Харин тэдний тэрс үзэлтнүүд яриа хэлэлцээний ширээний ард суух зөвшөөрлөө хараахан өгөөгүй байна. Москвагийн яриа хэлэлцээний бас нэгэн сэдэв бол химийн зэвсгүүдийг устгах Дамаскийн төлөвлөгөөний хэрэгжилт байх юм. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү асуудлаар Сирийг идэвхтэй ажил явуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөв. Одоо сирийн химийн ачааг ямар улс хүлээж авах бол гэдэг асуудал чухлаар тавигдаж байна.