Гүрж улс АНУ, ЕХ болон НАТО-той стратегийн түншлэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ тухай ерөнхийлөгч Георгий Маргвелашвили ням гаригт Тбилисид болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ мэдэгдэв. Түүний яриагаар, ойрын өдрүүдэд Вильнюст болох ЕХ -ны ДХУ –т дээр Гүрж улсыг ЕХ –нд элсүүлэх тухай санал хураах аж. Маргвелашвилийн үзэж байгаагаар, тус улс ЕХ болон НАТО-д элсэж, “ардчилсан чөлөөт ертөнцийн “ бүрэн эрхт гишүүн болсон тэр цагт үндэсний аюулгүй байдал баталгаатай болон тус улсын хөгжил тогтвортой байх аж. Ерөнхийлөгч АНУ-тай тал бүрийн “харилцааг хөгжүүлэхийн ” хамт Гүрж улсын Хар тэнгис болон Каспийн тэнгисийн, Төв Азийн орнуудын харилцаануудыг зохих ёсоор анхаарахаар төлөвлөж байгаа аж.