Орос-энэтхэгийн цэргийн-техникийн хамтын ажиллагааны комисс 11-р сарын 18 –нд Москвад чуулна гэж ОХУ ын БХЯ –наас мэдэгдэв. Хуралд хоёр улсын БХЯ -ны тэргүүнүүд - Сергей Шойгу болон Ак Энтони нар оролцоно. Хуралдааны явцад өнгөрсөн нэг жилийн хугацаанд явуулсан цэрэг-техникийн хамтарсан үйл ажиллагааны дүнг дүгнэж, цаашдын хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг тодорхойлно” гэж мэдэгдэлд уламжилжээ.

Хоер улсын сайд нарын тэргүүлж байгаа Комиссийн хуралдаан Орос, Энэтхэгийн хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны процессыг удирдах дээд байгууллага юм. Комиссийн бүрэлдэхүүнд байнгын үндсэн дээр нилээд хэдэн ажлын бүлэг болон бүлэг доторх бүлгүүд байх юм.

Өмнөх хуралдаан 2012 оны 10-р сарын 10 –нд Делид болж өнгөрсөн.