Өмнөд солонгос 2013 онд Умардад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийнхаа нийт хэмжээг 17,8 тэрбум вон /16,7 сая долл./ хүргэнэ. Энэ нь өмнөх жилийнхээс 26 % илүү гэж ням гаригт өмнөдийн нэгдлийн яамнаас уламжлав. Яамнаас тэмдэглэж байгаагаар, Пхеньян Сеулын тусламжийг хангалтгүй гэж үзэж байна. Умард солонгос энэ хугацаанд /хоердугаар сард/ гурав дахь цөмийн туршилтаа явуулсан. Умардад явуулсан тусламжийн дөрөвний нэг орчим нь өмнөдийн төрийн бус 15 байгууллагт ноогдож байгаа бөгөөд бусад хэсэг нь засгийн газрын шугамаар очиж буй юм.