11-р сарын 17-21 -ний өдрүүдэд Дубайд болох олон улсын нисэх-сансарын “Dubai Fashion -2013” үзэсгэлэн дээр Оросын “Рособоронсервис” корпорац орсоын нисэх техникийн экспортны загваруудыг толилуулна. Оросын корпорац агаарын эсэргүүцэх хамгаалалтын хэрэгслүүд болон сансарын системийн үйлдвэрлэлт болон нислэгүүдийн төслүүдийг илүүд анхаарчээ. Тус компани нь цэргийн техник болон зэвсгийн 70 гаруй загварыг дэлгэн харуулжээ. Гадаадын төлөөлөгчдийн анхаарлыг олон зорилтот Су-35, МиГ-29 сөнөөгч онгоцны сүүлийн загварууд, Бук-М2Э болон “Панцирь-С1”“пуужингийн их бууны цогцолборууд нь зүй ёсоор татах болно. Оросын төлөөлөгчдийн тэргүүн “Рособоронсервис” корпорацын зөвлөх Михаил Завалийгийн яриагаар, “Орос улс арабын ертөнцид уламжлалт олон түншүүдтэй, тиймээс бүс нутгийн өнөөгийн улстөрийн хүнд нөхцөл харилцан хамтын ажиллагааны асар их туршлагыг баллахгуй учиртай” аж.