Сирийн асуудлаар “Женев-2” энхийн бага хурлыг амжилттай явуулах боломж хэвээр байна, ингэхдээ зарим орнууд хурлын бэлтгэл ажилд оролцоход бэлэн бус байна гэж Сергей Лавров ТВЦ телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Лавровын үзэж байгаагаар, уг ажлыг цаашид үргэлжлүүлнэ. “ Сирийн бүх талуудыг дэглэмийн төлөөлөгчдийн хамт багтаасан нэгдмэл шийдвэрт хүрээгүй аливаа зохицуулалт нь тогтвортой, урт удаан хугацаатай байж чадахгуй” гэдгийг улс орнуудад ятгуулах хэрэгтэй гэж Сергей Лавров цохон тэмдэглэв. Орос улсын болон Сирийн Арабын БНУ –ын засгийн газруудын хувьд гэвэл, бага хурлын товыг хэзээ ч зарлаж болно гэдэгт ОХУ -ын ГХЯны тэргүүн итгэлтэй байна.

Орос улс сирийн сөрөг хүчинд “Женев-2” бага хуралд оролцоход нь томоохон нөлөө үзүүлэхэд бэлэн байна гэж ОХУ -ын ГХ -ийн сайд мэдэгдэв. “Женевын хоёрдахь бага хуралд сөрөг хүчнийхнийг авчрах үүрэг хүлээсэн манай Өрнөдийн түншүүдэд бид өөрсдийн байнгын харилцаатай дэглэмийн албан ёсны шүүмжлэгчдийг ашиглан туслахад бэлэн байна “ гэж Лавров онцлов. Москвагийн төлөвлсөн албан бус хэлхээ холбоо нь амжилтанд хүргэнэ гэж ОХУ –ын ГХ ийн сайд Сергей Лваров үзэж байна. Өмнө өдөр Сирийн ЗГ Москвад дараа долоо хоногийн эхэнд яриа хэлэлцээ явуулах тухай тодорхой болсон. Түүнээс гадна Москва Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвслийн төлөөлөгчдийг урьсан,гэтэл сөрөг хүчний төлөөлөгчид айлчланын тухай шийдврээ хараахан гаргаагүй байна.