Суданы Дарфур бүсэд арабын хоёр дайсагнагч омгийн сөргөлдөөний улмаас 100 орчим хүн алагджээ. Энэ тухай Франс пресс орон нутгийн ХМХ-үүдийг иш татан уламжилжээ. Агентлагийн уламжилж байгаагаар, Дарфурын баруун-өмнөд хэсгийн Миссерия болон Саламат омгуудад энэ сард өмнө гарч байсан сөргөлдөөнүүд идэвхжээд байна. Миссерийн омогийн төлөөлөгч агентлагт уламжлахдаа, сөргөлдөөнүүд бямба гаригт хүртэл үргэлжилж байсан бөгөөд Умм Дукхун хотын орчимд болсон байлдааны явцад 50 гаруй хүн алагдсан гэжээ. НҮБ –ын төлөөлөгчийн уламжилж байгаагаар, 2013 оны 4 –р сард эхэлсэн угсаатны хоорондын шинэ сөргөлдөөний улмаас нийт 50 гаруй мянган энгийн иргэд хөрш зэргэлдээ Чад руу дүрвэхэд хүрсэн аж.