Японд бүтээсэн ярьдаг робот Киробогийн японы сансрын нисгэгч Коити Вакататай харьцах анхны туршилт 12-р сард Олон улсын сансрын станц (ОУСС) дээр болно гэж Токиод андроидийг боловсруулагч Ёритика Насидзима мэдээлжээ.

Түүний ярьснаар цаашид ийм туршилт Коити Ваката ОУСС-ыг орхин явах 5-р сарыг хүртэл байнга явагдах юм. Киробо Дэлхий дээр ирэх жилийн намар буцан ирэх болно. Өндрөөрөө 34 см, 2,2 кг жинтэй робот ОУСС-т японы сансрын нисгэгчийн харилцан ярилцагч болохоор 8-р сард хүргэгдсэн байна.

Киробо сансрын даалгаварт ажилд бэлтгэх явцад аливаа сансрын нисгэгчдийн адилаар жингүйдлийн үед үйлдэл хийх чадвар, хөөрөлтийн үед чичиргээнд хир тэсвэртэй зэргийн туршилтыг даван туулжээ. Дэлхий дээр Киробогийн ихэр Мирабо робот үлдсэн байна.

Тэр мөн адил хүний хэлийг ойлгож мэдэх, ярилцагчаа ялгаж таних, япон хэлний өөрийн нөөцийг байнга баяжуулах зэрэг авьяастай юм. Гэвч Киробогоос түүний ялгаатай нь өндөр настай, ганц бие хүмүүсийн цагаа зугаатай өнгөрөөхөд туслах зорилготойд оршино.