Ослын «Фукусима-1» АЦС-ын гүйцэтгэгч болох «Токио Электрик пауэр» нэртэй японы томоохон эрчим хүчний корпарацийн мянга гаруй ажилтнууд сайн дураараа халагдах өргөдлөө энэ онд өгсөн байна.

Энэ тухай өнөөдөр тус компаний төлөөлөгчид мэдээллээ. Энэ оны 12-р сард төлөвлөгдсөн шинэ бизнес-төлөвлөгөөг батлах хүртэл ийм өргөдлийн тоо өсч мэднэ. Одоо корпарацид 36 мянга орчим ажилтнууд ажиллаж байгаа юм.

Мөн ТЭПКО туунд харьяалагдах олон жил ашиглагдсан, засвар хийх шаардлагатай дулааны цахилгаан станцуудынхаа заримыг зарах санаатай байгаагаа зарлажээ.

Үүнээс гадна компании дэлхийд хамгийн том «Касивадзаки-Карива» АЦС-ын ажлыг сэргээх талаар Японы атомын эрчим хүчний хяналтын Комиссын зөвшөөрлийг олж авахаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Ниигата дүүрэгт орших АЦС-ыг дахин ажилд оруулах нь «Фукусима-1»-д осол гарснаас хойш олон дахин өссөн алдагдлыг ихээхэн багасгах боломжийг ТЭПКО-д олгох юм.

Түүнээс гадна улс орон дахь бүх АЦС-дыг зогсоосны дараа «Токио Электрик пауэр» жил тутам 200-300 млрд йенийг шатаасан хий, мазут болон дулааны цахилгаан станцад зориулан нүүрс худалдан авахад зарцуулахад хүрчээ.