Энэтхэгийн улаан гаригийн «Мангальян» аппарат урьд шөнө өөрийн тойрог замын туйлыг амжилттайгаар, газраас 192 мянган км хүртэл нэмэгдүүлснийг Энэтхэгийн сансрын судалгааны байгууллага мэдээлжээ.

5 дахь удаагийн тойрог замын туйлын хэмжээг ихэсгэх маневрын явцад аппаратын хөдөлгүүр сааталгүй ажилласан байна. NDTV телевизийн суваг 12-р сарын 1-д хамгийн чухал улаан гаригийн даалгаварт ажиллагаа газрын тойрог замаас Ангараг гариг руу аппаратын нисэх үе шат эхлэхээс өмнөх тойрог замын өндрийг ахиулах сүүлчийнх нь боллоо.

Анхны энэтхэгийн улаан гаригийн аппарат Шрихарикота сансрын станцаас 11-р сарын 5-нд гараа авсан билээ. Гэвч аппарат Ангараг руу шууд чиглэсэнгүй харин газар орчмын тойрог зам дээр түүний өндрийг аажмаар өндөрсгөсөөр үлдсэн байна.

Аппарат Ангараг орчмын тойрог замд 2014 оны 9-р сард гарах ёстой юм. Тэр ойролцоогооор 1,3 тоннын жинтэй байна. Даалгаврын гол зорилго нь «гариг хоорондын үүрэгт ажлыг гүйцэтгэх, төсөл, төлөвлөгөө, удирдлага»-д шаардлагатай технологийг турших явдал юм.