Anonymous бүлэглэлтэй холбоотой хакерууд аль жилийн өмнөөс АНУ-ын засгийн газрын компьютерууд болон нууц мэдээллүүдэд нэвтрэн орох боломжийг авч байгаа юм. Энэ тухай сэтгүүлчдийн мэдэлд орсон Холбооны мөрдөн байцаах хорооны илтгэл бичигт дурдагджээ.

Хакерууд АНУ-ын арми, Эрчим хүч, эрүүл мэндийн яамд болон нийгмийн албадын компьютерт өнгөрсөн 12-р сараас зөвшөөрөлгүйгээр орох боломж олж авч эхэлсэн байна. Муу санаатнууд Adobe Systems программ хангамжийн нэгэн гажуудлыг ашиглажээ.

Хулгайлсан мэдээлэл яамдын 100 мянга гаруй ажилтан, ажил гүйцэтгэгчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээ баримтуудийг агуулсан байна. Мөн хакерууд байгууллагуудын банкны дансны мэдээг олж авч чаджээ.

Холбооны мөрдөн байцаах хорооны мэдээгээр асуудал одоо хир нь шийдэгдээгүй бөгөөд хакерууд цаашид ч компьютерт нэвтрэн орох боломжтой байгаа юм.