Сөүлд өнөөдөр нисдэг тэрэг өндөр байшинг мөргөж 2 нисэгч амь үрэгдэж, байшинд байсан хүмүүсээс нэг ч хүн өртөөгүй байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ.

 

LG Group-т харьяалагдах нисдэг тэрэг тус компанийн ажилтнуудыг авч улсын өмнө зүг луу нисэх зорилгоор ойрын нислэгийн талбар луу чиглэн ниссэнийг агентлаг мэдээлж байна. Өтгөн манантай байсны улмаас нисдэг тэрэг Өмнөд Солнгосын нийслэлийн өмнө зүгт орших 38 давхар орон сууцны барилгын ханыг далавчаараа шүргэн улмаар газарт унажээ.