Филиппинд болсон асар их хүчтэй хуй салхи «Хайян»-ы улмаас нүүлгэн шилжүүлсэн 1,87 сая хүмүүсийн 80% гаруй нь дүрвэгчдэд зориулсан бүх лагерууд дүүрснээс гудамжинд амьдрахад хүрчээ. Хүмүүс өөрсдийн хүчээр эвдэрч сүйрсэн байшингийн үлдэгдэл болон бусад гар дорхи материал ашиглан түр оршин суух сууц барьцгааж байна.

Зарим нэгэн мэдээгээр гадаад орнуудаас нийлүүлж буй хүмүүнлэгийн тусламж түлш, тээврийн хангалтгүйгээс болж гамшиг тохиолдсон дүүргүүдэд хүргэгдэж чадахгүй байгаа юм. Урьд нь НҮБ-ын төлөөлөгчийн мэдээлснээр 160 гаруй мянган орон байр бүр мөсөн эвдэрч сүйрэн, мөн өөр бусад 130 мянган орчим сууц ноцтой эвдрэл сүйрэлд ертжээ.

Энэ зуур Филиппинд гамшигт хар салхи «Хайян»-ы улмаас амь үрэгдэгсдийн тоо 4460 болон өссөн болохыг өчигдөр НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах Удирдах газрын төлөөлөгч Аманда Питт филиппины засгийн газрын мэдээллээс эх аван мэдэгдсэн байна.

Өмнө нь Филиппины шуурхай алба 3621 хун амь үрэгдэж, өөр бусад 1179 хүн сураггүй алга болсныг мэдээлсэн билээ. Филиппины ерөнхийлөгч Бенигно Акино хар салхины гамшигт өртөгчдийн бодитой тоог 2 - 2,5 мянган хүн гэж үнэлээд, ХМХ-дийн тарааж буй 10 мянга орчим хүн амь үрэгдсэн гэдэг бол дэндүү хэтрүүлсэн гэдгийг онцолжээ.