АНУ-ын ТТГ америкийн иргэдийн хийж буй олон улсын мөнгө шилжүүлэлтийн асар их мэдээллийг цуглуулж байна гэж америкийн «Уолл-Стрит жорнэл» сонин мэдээллээ. Хэвлэлийн мэдээгээр үүнд мөн америкчуудын их хэмжээний санхүүгийн болон хувийн мэдээллүүд оржээ. Америкийн албан тушаалтнуудын үгээр ТТГ үүний зэрэгцээ улс орны доторх ажиллагааг хянахгүй байгаа юм.

Мэдээлэл цуглуулах энэ хөтөлбөрийн хэрэгжилт 2001 оны 9-р сарын 11-нд болсон үйл явдлын дараа эх оронч үзлийн үйл ажиллагааны хүрээнд эхэлсэн гэж сонин тэмдэглэжээ.

«Уолл-Стрит жорнэл» энэ хөтөлбөрийн хэрэгжилт АНУ-ын дотор нэлээд хэмжээний террорист холбоо сүлжээ, террорист шинж чанарын гарч болзошгүй идэвхжлийг илрүүлэх боломжийг олгосон гэж америкийн засгийн газрын төлөөлөгчид асны мэдээллүүдийг жишээ болгон дурдсан юм.

Тагнуулын удирдах газар тусгай албаны үйлдэл АНУ-ын хуулийн хүрээнээс халидаггүй хэмээн уг хөтөлбөрийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм.