Америкийн Флорида мужийн эрэг орчмын далайн усанд хөнгөн моторт онгоцны зорчигч унажээ. Энэ хэрэг явдлын тухай хожим нь Майамагийн нэгэн нисэх онгоцны буудалд амжилттай газардсан нисэх онгоцны нисгэгч мэдээлсэн байна.Уг үйл явдал онгоц 600 м-ээс өндөрт хөөрөх үед тохиолджээ. Нисэгч гурван ч удаа Майамагийн газар дээрх олон улсын аюулын дохиоллын албанд зорчигч «хойд хаалгыг онгойлгон онгоцноос унасан болохыг» дамжуулсан байна. Алга болсон хүнийг эрж хайх ажлыг аврагчид болон эргийн хамгаалагчид явуулж байгаа юм.