Америкийн эрх баригчид далдын гөрөөлөгчдөөс хураасан зааны 6 тонн ясыг устгах захирамж өгсөн тухай АНУ-ын загасны нөөц, онгон байгалийг хамгаалах алба мэдээллээ. Албаны төлөөлөгчийн хэлснээр АНУ онгон байгалийн нөөцийн хууль бус наймаатай шийдвэртэй тэмцэхийг үнэтэй зааны ясыг устгасан арга хэмжээ илтгэн харуулж, дэлхий даяар далдын анчдад дохиолно.

АНУ-ын Колорадо муж улсын Денвер хот орчмын агуулахын дэвсэгэр нутагт зааны ясыг анх удаа устгажээ. 25 жилийн турш эрх баригчдын хураасан зааны яс, ясан эдлэлийг энд цуглуулж байсан аж. Урьд өмнө Филиппин,Кени, Габон улсууд дамын наймаатай хийх тэмцлийн хүрээнд мөн адил арга хэмжээ авсан билээ.