Өнөөдөр японы засгийн газар 2020 он гэхэд хүлэмжийн хийн хаягдлыг 2005 оныхтой харьцуулахад 3,8 хувиар хорогдуулах төлөвлөгөөг сайшаасан тухай засгийн газрын төлөөлөгчид мэдээллээ.

Японы эрх баригчид хаягдлыг 25 хувиар хорогдуулах сүржин зорилгоо биелүүлэхээс татгалзсаны дараа шинэ хөтөлбөрийг боловсруулсан билээ. Японы төлөөлөгчид 11-р сарын 11-нд Варшав хотноо нээгдсэн НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи бага хурал дээр төлөвлөгөөгөө тодорхойлох бололтой.

2011 онд «Фукушима-1» АЦС-д осол гарч, улс орны бүх АС-ыг аажмаар зогсоосноос хойш японы түлш-эрчим хүчний систем хүнд байдалд орсон учир японы засгийн газар дээрх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзсан юм.

Эдүгээ илчит цахилгаан станцуудыг л ашиглаж энергийн тогтвортой байдлыг хангаж байна. Иймээс хаягдлын анхны стандартыг даган мөрдөж чадахгүй гэж ИТАР-ТАСС тэмдэглэв.