11-р сарын 8-нд Филиппинийг нэрвэсэн «Хайянь» сүйрлийн хар салхинд хэдэн мянган хүн хэлмэгдээд байна. Филиппиний Онцгой байдлын газрын сүүлийн үеийн мэдээнээс харахад 2360 хүн амь насаа алджээ. Гэсэн ч хар салхинд 4 мянга гаруй хүн хэлмэгдсэн тухай НҮБ мэдээлэв.

Филиппиний талаас мэдээлснээр 3853 хүн шархдаж бэртэж, 77 нь сураггүй алга болсон байна. Хар салхи 137 мянган барилга байшинг бүрмөсөн устгаж, 117 мянган байшинг эвдэж нураасны улмаас филиппиний бараг 1,5 сая оршин суугч гэр оронгүй болжээ.

Хар салхины уршгаар 4460 хүн амь насаа алдсан гэж НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Фархан Хак бусдаас их хохирол хүлээсэн Лейте мужийн эрх баригчдын мэдээллийг үндэслэн тэмдэглэв. Хар салхинд нэрвэгдэгсдий тоо 12 саяд хүрсэн хийгээд 920 мянга нь дүрвэгч болжээ.

Филиппинд тусламж үзүүлэхийн тулд байлдааны хөлөг онгоцуудаа тийшээ явуулахыг хятадын улсын ХМХ уриаллаа. Үүний өмнө шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн болон гамшигт нэрвэгдэгсдэд туслах мэргэжилтнүүд бүхий АНУ-ын усан цэргийн онгоцууд филиппиний боомтод оров.

Япон хүмүүнлэгийн тусламжийнхаа өртөгийг гурав дахин нэмэгдүүлж, 30 сая долларт хүргэж, гурван байлдааны онгоцоо Филиппин руу явуулах бодолтой байна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Эдүгээ хэд хэдэн улс түүний дотор ОУ, Хятад, АНУ, Япон Их Британи филиппиний хар салхинд нэрвэгдсэн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.