Өмнөд солонгосын эрдэмтэд Сарны төлөвлөгөөгөө тодорхойлон танилцуулав. Тэд 2020 он гэхэд эхлээд тойрог замын зонд, дараа нь жижиг сарнаа явагчтай модуулийг Сар луу явуулах бодолтой байна гэж Nature News интернет хэвлэл мэдээллээ.

2012 оны 12-р сард сонгуульд ялсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Сар судлан эзэмшихийг улс үндэстний гол зорилтын нэг болгожээ. Урьд Өмнөд Солонгосын эрх баригчид 2025 онд автомат зондыг Сар луу явуулахаар төлөвлөсөн билээ. Гэвч Пак Кын Хе энэ хугацааг таван жилээр наашлуулав.

Одоогийн төлөвлөгөөний дагуу солонгосын мэргэжилтнүүд 1-р сард өмнөд солонгосын анхны STSAT-2C хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргасан KSLV-1 зөөгчийн шинэ хувилбар болох KSLV-2 пуужингийн тусламжтайгаар тойрог замын аппаратыг Сар луу явуулах ёстой.

Зондыг Сар орчмын бараг 100 км өндөр тойрог замд гаргаж, түүгээр гадрагын гэрэл зураг авч, хожим хөөргөх буулгах аппаратаас мэдээлэл баримтыг дэлхинд уламжлах юм. Буулгах модуль судалгаа хийж түүний дотор Сарны геологийг судлах бараг 10-12 кг жинтэй төхөөрөмжийг Саранд хүргэх юм. 2020 он гэхэд Сарны судлалд нийт 700 тэрбум вон (655,7 сая доллар) зарцуулна.