Оросын төмөр замын нэвтрүүлэх чадвар эдийн засгийг хөгжүүлэхэд хангалттай биш байна гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газрын хуралдаан дээр хэллээ. « Төмөр замын нэвтрүүлэх чадвар хэдэн бүс нутгийг хөгжүүлэхэд ч, шинэ орд газруудыг эзэмшиж, тэнгисийн боомтуудыг бүрэн ачаалалтай болгоход ч, гадаадын зах зээлд амжилттай ажиллахад ч хангалттай биш байна» гэж Дмитрий Медведев онцлов.

Ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтын нөөцийн барагцаалбал гуравны хоёрыг гол төлөв Сибирь, Алс Дорнодод төмөр замын дэд бүтцийг сэлбэн шинэчлэхэд чиглүүлэхийг тэрээр тэмдэглэжээ. «Дорнод бүс нутгийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх явцад 2018 он гэхэд тийшээ явуулах ачаа 50 сая тоннд хүрч мэднэ» гэж Ерөнхий сайд нэмж хэллээ. 2014-2016 оны «Оросын төмөр зам» компанийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр 1 триллион 200 тэрбум рубльд хүрснийг Дмитрий Медведев дурдсан байна.