Хүчтэй «Хайянь» хар салхинд нэрвэгдсэн Филиппинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлнэ гэж Хятад Улс мэдэгдэв. Бээжин Манилд 10 сая юанийн нэмэлт тусламж үзүүлэх тухай шийдвэр хэдэн өдрийн өмнө гаргасан гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Филиппинд дөнгөж 100 мянган долларын тусламж үзүүлэх тухай өнгөрөгч даваа гаригт хийсэн мэдэгдлийг гадаадад эрс шүүмжилсэн билээ. Эдийн засаг нь хэр хэмжээгээрэ дэлхийд хоёрт ордог улсаас гай гамшигт нэрвэгдсэн Филиппинд доромжлох төдий ялимгүй хэмжээний тусламж үзүүлэх гэж байна гэж америкийн «Тайм»сонинд бичжээ.

Гэсэн ч хятадын блогуудад нийт олны байр суурь янз янзын байна. Хятад,Филиппин улсууд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг шийдвэрлээгүй. Филиппинд үзүүлэх хэт өгөөмөр тусламж хятадын ард түмэнд хохирол учруулж мэднэ гэж хятадын «Сина Вэйбо» блог сонирхогч тэмдэглэжээ.

Филиппиний эрх баригчид тусламжийг Хятадад дайран давшлах зэвсэг АНУ-аас худалдан авахад хэрэглэж мэднэ гэж өөр нэгэн хэрэглэгч үзэж байна. Хятад хар салхинд бас нэрвэгдсэн. Гай гамшгийн уршгийг арилгахад хөрөнгө бас шаардагдаж байна гэж бусад нь тэмдэглэжээ.

«Олонхи хятад хүмүүс гай гамшигт нэрвэгдэгсдийг өрөвдөж байна» гэж Цинь Ган тэмдэглэв. Хятадаас олон мянган майхан,хөнжил Филиппин руу явуулна. Эдгээр барааг хэлмэгдэгсдэд аль болох түргэн хүргэнэ гэдэгт найдаж байна гэж тэрээр тэмдэглэв.