ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден америкийн тусгай албадын нууц 200 мянга орчим баримт бичгийг ХМХ-д уламжилсан байж магадгүй гэж «Ройтер» агентлаг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн генерал Кит Александерын мэдээллээс иш татан уламжлан мэдээлэв.

Түүний хэлснээр Сноуден 50 мянгаас 200 мянга хүртэл баримт бичгийг сэтгүүлчдэд уламжилсан. Тэдгээрийг нийтлэсээр байна. 50 мянга орчим баримт бичиг Сноуденд байгаа. Гэвч зөвхөн нэг хэсгийг нь сэтгүүлчдэд уламжилсан гэж үүний өмнө «Вашингтон пост» сонин мэдээлсэн билээ.

Үндэсний аюулгүй байдлын агентлагтай хамтран ажиллаж байсан британийн Засгийн газрын холбооны төвийн нууц бараг 58 мянган баримт бичиг Сноудены гарт орсон материалуудын дотор байна гэж агентлаг британийн засгийн газрын төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн тэмдэглэжээ.

Энэ онд Сноуден америкийн тусгай албадын мердех хетелберуудийн тухай мэдээллийг тараав. АНУ-д туунд нууц мэдээллийг задласан ял ноогдуулсан. Тэрээр 6-р сард Хонконгоос ОХУ-д хурэлцэн ирээд москвагийн «Шереметьево» нисэх онгоцны буудалд саатсан юм. 8-р сарын 1-нд Сноуденд ОХУ-д нэг жилээр түр орогнох эрх олгосон хийгээд 11-р сараас тэрээр оросын томоохон сайтыг дэмжих ажил эрхэлж  байна.