Хятадын Интернет өөрийн сүйт бүсгүйдээ 8,8 сая юань бэлнээр бэлэглэсэн залууг бэл бэнчингээрээ онгирсон, даруу биш аашилсан хэмээн эгдүүцэж байна. Хайртай бүсгүйдээ эд мөнгөө өгөхийн тулд сүйт залуу 100 гаруй кг жинтэй 9 сая орчим юанийг зөөлгөхөөр 16 ачигч хөлсөлсөн тухай хятадын “Шанхай дейли” сонинд бичжээ.

Сүйт залуугийн найз нар бэлгийг хүргэхээр нилээд хэдэн тансаг машинаар сүйт бүсгүйн гэрт ирсэн гэж сонинд мэдээлжээ. Сүйт бүсгүй, болон залуу хоёр хятадын зүүн хэсгийн баячуудын Жэнзян мужид амьдардаг. Энд сүйт бүсгүйдээ үнэтэй бэлэг өгч, хуримлах санал тавьдаг заншилтай аж.

Сүйт залуугийн хайртай бүсгүйдээ бэлэглсэн мөнгөний хэмжээ санаандгүй биш. “Наймын” тоо хятадын ёсонд баян гэсэн утгатай юм.