Нэг жилийн өмнө Тувагийн Дээд хурал тус улсад Аав нарын өдрийг тэмдэглэхээр баталсан. Энэ өдрийг 11-р сарын 3 дахь бямба гаригт тэмдэглэж байх юм.Энэ жил 11-р сарын 16-нд тэмдэглэх болно. Тувагийн эрэгтэйчүүд бие бялдрын болон инээдмийн төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ, хүүхдүүдийнхээ хамт оролцоно.

Аав нар машины дугуй солих, морь уургалах, туухай өргөх, хүүхдийнхээ хамт дээс тоглох, “нярай хүүхэд” өлгийдэх зэрэг уралдаануудад хүчээ сорино. Үзэгчид хэний аав хамгийн олон хүүхэд өөр дээрээ өргөж чадах талаар мэдэх болно.

Түрүүлсэн аав нарыг янз бүрий шагнал хүлээж байгаагийн дотор майхан, туухай, гантель, автомашин сонирхогчийн “багаж ”, амттан хүлээж буй юм. Жишээ нь, хамгийн олон мод хөрөөдсөн аав, цахилгаан хөрөөгөөр шагнуулна.

Түүнээс гадна, наадмын хүрээнд эрэгтэйчүүдэд зориулсан бараа таваар-автомашин, биеийн тамирын бараа болон бусад төрлийн барааны үзэсгэлэн худалдаа явагдана.